ТӨРИЙН БАНК • ИНКУБАТОР ТӨВ

Бизнесийг дэмжих

Дундаж давхаргыг дэмжигч, үндэсний тэргүүлэгч банкны хувьд бид жижиг, дунд бизнес эрхлэгчид болон гарааны бизнесүүдийн тогтвортой өсөлтийг хангах олон талт, цогц дэмжлэгийг үзүүлж байна.

Хөтөлбөрүүд

Инкубатор төв нь бизнес эрхлэгчдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, үйл ажиллагааг нь амжилттай тэлэхэд чиглэсэн шат дараалсан хөтөлбөрүүдийг санал болгож байна.

1

Бизнесийн хурдасгуур

Гарааны болон бичил бизнесийг хөгжүүлэх, бизнесийг богино хугацаанд өсгөх хурдасгуур төсөл хөтөлбөрүүд.

2

Сургах, хөгжүүлэх үйлчилгээ

Бизнес болон санхүүг удирдах мэдлэг олгох суурь болон ахисан түвшний сургалт, санхүүгийн боловсрол олгох хөтөлбөр.

3

Ганцаарчилсан менторшип

Туршлагатай мэргэжилтнүүдийн нарийвчилсан зөвлөгөө, чиглүүлэг бүхий ганцаарчилсан сургалтууд.

Хөтөлбөрүүд
Чуулга уулзалт Чуулга уулзалт

Өдөрлөг, арга хэмжээ

Бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид болон төр, хувийн хэвшлийн төлөөллийг нэгтгэсэн арга хэмжээнүүдийг тогтмол санаачлан зохион байгуулна.

Хэлэлцэх асуудал & Гарц гаргалгаа

Салбарын хөгжлийн чиг хандлага, бизнесүүдэд тулгарч буй нийтлэг сорилтуудыг хэлэлцэж, хамтын шийдэл олох зорилготой. Энэ нь оролцогч талуудын хооронд мэдээлэл солилцох, цаашдын бодлогыг тодорхойлоход чухал нөлөө үзүүлэх үнэ цэнтэй талбар байх болно.

Үзэсгэлэн худалдаа

Дэмжих үйлчилгээний хүрээнд бизнес эрхлэгчдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд таниулах, борлуулалтыг дэмжих зорилгоор үзэсгэлэн яармагийг тогтмол зохион байгуулна.

B2B түншлэл

Бизнес эрхлэгчдийг хооронд нь холбох, B2B түншлэлийг дэмжих

Үйлдвэрлэлийн аялал

Туршлага солилцох үйлдвэрлэлийн аялал зохион байгуулах

Үзэсгэлэн худалдаа

Гарааны болон бизнесийн зээл

Өөрийн бизнесээ эхлүүлж буй болон үйл ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй бизнес эрхлэгчдэдээ зориулан таатай нөхцөл бүхий санхүүжилтүүдийг олгож байна.

Өрхийн бизнесийн зээл

Нөхцөл Дэлгэрэнгүй
Хэмжээ 100 сая ₮ хүртэл
Хүү /жил/ 20.40%
Хугацаа 42 сар хүртэл
Шимтгэл 0.50%
Нэмэлт нөхцөл
  1. Үндсэн зээлээс дээд тал нь 6 сар хүртэл чөлөөлөх боломжтой
  2. Хүүг сар бүр, үндсэн зээлийг бизнесийн мөнгөн урсгалтай уялдуулан тогтоох

Зээлийн бодит өртөг (жилийн): 21.25%

Гарааны бизнесийн эргэлтийн хөрөнгийн зээл

Нөхцөл Дэлгэрэнгүй
Хэмжээ 300 сая ₮ хүртэл
Хүү /жил/ 20.40%
Хугацаа 40 сар хүртэл
Шимтгэл 0.50%
Нэмэлт нөхцөл
  1. Үндсэн зээлээс дээд тал нь 6 сар хүртэл чөлөөлөх боломжтой
  2. Хүүг сар бүр, үндсэн зээлийг бизнесийн мөнгөн урсгалтай уялдуулан тогтоох

Зээлийн бодит өртөг (жилийн): 21.25%

Онцлох

Гарааны бизнесийн хөрөнгө оруулалтын зээл

Нөхцөл Дэлгэрэнгүй
Хэмжээ 500 сая ₮ хүртэл
Хүү /жил/ 20.40%
Хугацаа 96 сар хүртэл
Шимтгэл 0.50%
Нэмэлт нөхцөл
  1. Үндсэн зээлээс дээд тал нь 12 сар хүртэл чөлөөлөх боломжтой
  2. Хүүг сар бүр, үндсэн зээлийг бизнесийн мөнгөн урсгалтай уялдуулан тогтоох

Зээлийн бодит өртөг (жилийн): 21.25%

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих зээл

Нөхцөл Дэлгэрэнгүй
Хэмжээ 200 сая ₮ хүртэл
Хүү /жил/ 20.40%
Хугацаа 40 сар хүртэл
Шимтгэл 1.0%
Нэмэлт нөхцөл
  1. Үндсэн зээлээс 12 сар хүртэл чөлөөлөх боломжтой
  2. Компани/хоршооны 50%-иас дээш хувийг эмэгтэй хүн эзэмшдэг байх
  3. Хүүг сар бүр, үндсэн зээлийг бизнесийн мөнгөн урсгалтай уялдуулан тогтоох

Зээлийн бодит өртөг (жилийн): 21.25%

Санамж: Дээрх зээлийн бүтээгдэхүүнүүдийг авахын тулд "Эрүүл иргэн хадгаламж"-ийн бүтээгдэхүүнд заавал хамрагдсан байх шаардлагатай.

Хүүг сар бүр, үндсэн зээлийг бизнесийн мөнгөн урсгалтай уялдуулан тогтоох уян хатан боломжтой.

Зөвлөх үйлчилгээ

Зөвлөх үйлчилгээ

Асуудлыг оновчтой тодорхойлох, зөв шийдлийг санал болгох, үйл ажиллагааг зөвлөн чиглүүлэх замаар таны бизнесийн тасралтгүй хөгжлийг хангана.

Хөнгөлөлттэй хөтөлбөр

Хөнгөлөлттэй төсөл, хөтөлбөрт хамруулах боломж судалж гарц гаргах

Банкны бүтээгдэхүүн

Банкны тохиромжтой бүтээгдэхүүн, үйлчилгээгээр найдвартай хангах

ТҮНШЛЭЛ

Хамтын ажиллагаа

Төрийн банк нь иргэд болон бизнес эрхлэгчдийг дэмжих нийтлэг зорилго бүхий төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын төсөл хөтөлбөрүүд, хувийн хэвшлийнхэнтэй өргөн цар хүрээнд хамтран ажилладаг. Ингэснээр талуудын оролцоог цогц байдлаар хангаж, нэгдмэл үнэ цэнийг бүтээж байна.

sme_support@statebank.mn