Мэдээ
Төрийн банкны инкубатор төвөөс санхүү, энтрепренершипийн чиглэлийн боловсрол олгох “АНХАН ШАТ”-ны онлайн сургалтын талбарыг нэвтрүүллээ
2025.02.06
<p>Төрийн банк нь олон нийтэд санхүүгийн боловсрол олгох болон бичил, жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих, тэдэнд санхүү бизнесийн зөвлөгөө мэдээлэл өгөх сургалт, арга хэмжээ зохион байгуулах чиглэлээр Инкубатор төвийг байгуулан ажиллаж байна.Бид Санхүү эдийн засгийн их сургуультай хамтран харилцагч нартаа зориулан асуудлаа зөв тодорхойлж, бизнес санаагаа бодитой байдлаар бататгах, боломжит хэрэглэгчээ танин мэдэх, хөрөнгө оруулалтаа оновчтой удирдаж, эрсдэлээс бизнесээ сэргийлэх, найдвартай зээлдэгч байж өөрийн бизнесийг илүү амжилтад хөтлөхөд нь санхүү, энтрепренершипийн чиглэлийн боловсрол олгох “АНХАН ШАТ”-ны онлайн сургалтын талбарыг нэвтрүүллээ.Сургалтад хамрагдаж буй иргэн та ямар нэгэн бизнес хийдэг ч бай үгүй ч бай бидний бэлтгэсэн сургалт, зөвлөгөө нь танд мэдлэг болон үлдэх нь дамжиггүй. Сонирхсон харилцагч та доорх линкээр орж бүртгэлээ үүсгэнэ үү!!!<a target="_blank" rel="noopener noreferrer nofollow" href="https://statebank.ufe.mn/login/index.php"><strong>https://statebank.ufe.mn/login/index.php</strong></a></p>