Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг амжилттай зохион байгууллаа Мэдээ

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг амжилттай зохион байгууллаа

2025.06.20
<p>Төрийн банкны Бизнес инкубатор төв МУИС-ийн Шинжлэх ухаан технологийн Улаанбаатар парктай хамтран Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг энэ сарын 19-ний өдөр зохион байгууллаа. Эмэгтэйчүүдийн манлайллыг бэхжүүлэх, технологи, инновац шингэсэн шинэ санаа, бизнесийг хөгжүүлэх, туршлага хуваалцах зорилго бүхий энэхүү чуулга уулзалтад нийслэл, орон нутгийн 100 гаруй бизнес эрхлэгч оролцлоо. Чуулганд оролцогч эмэгтэйчүүдийн хувьд, өрхийн болон гарааны бизнес эрхлэгчид, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид байсан бөгөөд тэд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд тулгамдаж буй цаг үеийн сорилт, тэдгээрийг шийдвэрлэх арга замуудын талаар хариулт авч чадсандаа баяртай байгаагаа илэрхийлсэн юм. Арга хэмжээний төгсгөлд “Science cafe” хэмээх нэрээр олонд танигдсан “Сапиожен” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Анар бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд тулгамдаж буй сорилт, түүнийг шийдвэрлэх арга зам, шинэ санааг хөгжүүлж, зах зээлд нэвтрүүлэх арга туршлагын талаар зочин илтгэгчдийн хамтаар нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлсэн нь чуулганд оролцогч эмэгтэйчүүдэд шийдэл санал болгосон хөтөлбөрийн онцлох хэсгүүдийн нэг байв. Энэ сарын 19-ний өдөр зохион байгуулсан Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт нь Төрийн банк, МУИС-ийн Шинжлэх ухаан технологийн Улаанбаатар паркын хамтран зохион байгуулсан “Манлайлалд суурилсан бизнесийн стратеги ба өсөлт” бойжуулах хөтөлбөрийн хаалтын үйл ажиллагаатай давхцсанаараа мөн онцлог байлаа</p>