ТӨРИЙН БАНК “МАЛЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ”   ХӨТӨЛБӨРИЙГ ЭХЛҮҮЛЛЭЭ. Мэдээ

ТӨРИЙН БАНК “МАЛЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ” ХӨТӨЛБӨРИЙГ ЭХЛҮҮЛЛЭЭ.

2025.04.15
<p>Төрийн банк малчдын санхүүгийн боловсролыг нэмэгдүүлж, ногоон үйлдвэрлэл, ухаалаг мал аж ахуй эрхлэх арга технологи, байгальд ээлтэй, тогтвортой хөгжлийн ач холбогдлыг таниулах, сургалтын цогц хөтөлбөрийг орон даяар хэрэгжүүлэхээр эхлүүлээд байна.Тус хөтөлбөрийн сургалтын нээлтийг 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын малчны хотонд зохион байгууллаа. Сургалтаар “Малчдын бизнесийн хөгжлийн чиг хандлага”, “Мал аж ахуйн бизнесийн ялгарал”, “Хоршоо ба тогтвортой хөгжил” зэрэг агуулгаар оролцогчдод мэдлэг олгосон байна.Төрийн банкнаас энэхүү хөтөлбөрөөрөө Монгол орны өнцөг булан бүрт байрлах салбар, нэгжүүдийн оролцоотойгоор нийт малчин иргэнд тогтвортой хөдөө аж ахуй, ногоон эдийн засаг, санхүүгийн боловсрол олгох зорилготой юм. Тус хөтөлбөр нь малчдын орлогыг тогтворжуулах, бизнесийн суурь мэдлэгийг нь сайжруулах, мөн хөдөө орон нутагт санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чухал алхам болох юм.</p>